Бор дарс нь бидний ойлгодог архи биш аж

Сэтгүүлчид эрэл хайгуулынхаа дүнд содон хүмүүстэй уулзаж, сонирхол татам мэдээлэл олж авдаг. Тэр дундаа нэг зүйлд мэргэшиж, илүү гүн гүнзгий судалсан хүнтэй уулзахад уран бүтээл, хувь хүний хувьд дүүрэн олзтой буцдаг юм. Ийм нэгэн эрхэмтэй саяхан ярилцсан бөгөөд сэдвээс гадна сонирхолтой мэдээлэл өгснийг ганцаараа мэдээд өнгөрөхөд хайран санагдлаа. Тиймээс Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул, Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэс судлаач Г.Гонгоржав гуай бор дарс гэж юуг хэлдэг болох, монголчуудын модны соёлын зах зухаас хүргэснийг хуваалцъя. Эртний ном, судар уншихад бор дарс гэж дурдагддаг. Үүнийг бид өнөө цагийн архи хэмээн ойлгодог нь буруу ажээ. Тогоо дүүрэн цагаа дээр шүдлэн хонийг бүтнээр хийж, эмийн ургамалтай нэрж гаргасныг бор дарс хэмээдэг байж. Тухайн үед бор дарсыг цэргүүд уудаггүй, томчуудын ундаа байсан гэнэ. Харин цэгээнд хийсэн хонины махыг цэргүүдэд өгч ядаргааг нь тайлдаг байжээ. Уг махыг зооглоход цэргүүд усан хулгана болтлоо хөлөрдөг байсан аж. Г.Гонгоржав гуай монголчуудын модны соёлын талаар бас дурдсан юм. Түүний хэлснээр нарийхан цаасыг хус болон улиас мод руу ойртуулбал сонирхолтой зүйлийг ажиглаж болох аж. Үүнд хус хүнд энерги өгдөг бол улиас хүнээс энерги татаж авдаг байна. Үүнийг мэдсэн бидний өвөг дээдэс унь, хана, тооно, авдар саваа улиасаар хийдэггүй. Харин хувин сав хийж ашигладаг байж. Учир нь, улиас нян бактерыг нь устгадаг ажээ. Энэ мэтчилэн буурлуудын үгийг сонсоход мэдлэг, мэдээлэл өгөх нь элбэг байдаг билээ. Тиймээс л тэдэнтэйгээ байнга ярилцаж, туршлагаас нь судлан амьдралд хэрэгтэйг нь олон нийтэд хүргэх хэрэгтэйг хэлэх гэсэн минь энэ.

Б.СЭЛЭНГЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • (202.131.231.26)

    2018-01-10

    Эрдэс судлаач гэнэ үү. Зүгээр л чулууны цуглуулга хийдэг хүн шүү дээ. Мэргэжилийн хүн биш л дээ. Харин цуглуулга нь хөөрхөн аятайхан зүйлүүдтэй юм байна лээ.

  • (58.123.139.61)

    2018-01-09

    honinii mahiig emiin urgamaltai tsug chansniig geh gesen yum bailguidee

  • (58.123.139.61)

    2018-01-09

    hytad solongos juulchdiin yaraigaar bol mongoloor duuren emiin urgamal baihad yagad budg ovchtei eruul bish bas bogino nasaldag baina shal teneg humuus baina gej bainalee

  • хөөрхий одооны сэтгүүлч ч гэж дээ (103.57.92.206)

    2018-01-09

    Хэдхэн өгүүлбэрээр утга агуулгийг нь илэрхийлж болохоор байхад нуршиж өгөх юм хөөрхий.Энэ ямар сургууль яаж төгссөн хүмүүс энэ тэр юман элдэв ойлгомжгүй зүйл бичээд түгээгээд байдаг байна даа.

  • (66.181.184.181)

    2018-01-09

    За даа, дэмий шахуу л юм ярьж дээ, Гооёо гуай минь. Одооны хүмүүс хэцүү болсон шүү. Нэг л хэзээ язаанаасаа ийм юм идэж байсан гэж фэйс дээр уралдахдаа яахаас ч сийхгүй. Бүр тэгээд нөгөө жороо буруугаар хэрэглээд талийх ч явдал гарч болзошгүй. Тэгээд ч энэ судалгаа чинь иш баримт муутай юм. Өгөөдэй хаан нэрмэл дотор хонь буцалгаад л идээд байсан нь юу бол. Мэдэхгүй юм. Би бол Гоёо гуайг андуурч гэж л хэлмээр байна. Өгөөдэй хаантан хятад архийг л баруун солгойгүй шааж байснаас асуудалд ороо байлгүй дээ.

  • уншигч (203.169.50.99)

    2018-01-09

    ОЛЗ ЧИНЬ ОЙЛГОМЖГҮЙ БАЙНА СЭТГҮҮЛЧ ЭЭ