НӨАТ-ын сугалааны мөнгөн урамшууллын дүнг бууруулжээ
- 2018-01-10
- Нийгэм
- 1

НӨАТ-ын сугалааны тохирлоор 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээ өөрчлөгджээ. Тодруулбал, сугалааны супер шагналын санг 25 сая төгрөг болгож бууруулсан байна. Мөн үндсэн тохирлын мөнгөн дүн ч өөрчлөгджээ. Таны баримтын арын
- найман орон тохирсон бол та 50 сая төгрөг,
- долоон орон тохирсон бол та 10 сая төгрөг,
- зургаан орон тохирсон бол та 5 сая төгрөг,
- таван орон тохирсон бол та 1 сая төгрөг,
- дөрвөн орон таарсан бол 200 мянган төгрөг,
- гурван орон тохирсон бол та 50 мян төгрөг хожих юм байна.
Энэхүү өөрчлөлт нь 2018 оны нэгдүгээр сарын 21-ны өдөр явагдах 2017 оны 12 дугаар сарын 01-31-ний хооронд хэвлэгдсэн баримтын сугалааны тохиролд хамаарахгүй юм.
Б.Уран

Сэтгэгдэл (1)
(202.72.240.5)
олон хүнд хүртээмжтэй шударга л өгч баймаар байнаа