Хулгай хийсэн Монгол залууг нутаг буцаажээ

Өнгөрөгч долоо хоногт Инчоны нисэх онгоцны буудлаас Сөүл хот руу нэвтрэх гэсэн монгол иргэнийг саатуулж, нутаг буцаажээ. Учир нь иргэн А /29 настай/ 2016 онд тус улсад амьдарч байх хугацаандаа Пусан хот дахь нэгэн их дэлгүүрээс хулгай хийн саатуулагдсан аж. Тэрбээр тухайн үед 800 мянган вон /1,6 сая төгрөг/ -оор үнэлэгдэх хувцас хулгайлж нутаг буцжээ.

Харин энэхүү хэрэг хил нэвтрэх үеэр дахин сөхөгдөж, нутаг буцахаас аргагүй болгожээ. Энэхүү мэдээллийг БНСУ-ын хэвлэл, мэдээллийн байгуулага мэдээлжээ.

Тус улсын зүгээс энэ мэтчилэн хуучны хэргүүдийг сөхөж, хил нэвтрүүлэхгүй байхад анхаарал хандуулж эхэлжээ. 

 

Б.Цэнгэл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)