Богдхан уулын зогсоолд автомашинаа байрлуулахад хураамж төлөхгүй

Богдхан уулын аялал, жуулчлалын замын зогсоолд автомашинаа байрлуулахад 5000 төгрөгийн хураамж авч байгаа талаарх иргэдийн гомдол тасрахгүй байна. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Зайсан-Баруун ширээтийн чиглэлд 265 автомашины зогсоолын цогцолбор бүхий 2.05 км авто замын өргөтгөл шинэчлэлтийг иргэдийнхээ ая тухтай амарч, зугаалах эрхийг хангах зорилгоор хийж гүйцэтгэсэн. Тиймээс НАЗХГ-аас тус зогсоолд “Төлбөртэй зогсоол”-ын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг ямар ч байгууллагад олгоогүй бөгөөд автомашинаа байрлуулсан жолооч нар ямар нэгэн төлбөр хураамж төлөхгүй юм байна.

 

У.Орхон

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)