Бритни Спирс сүй тавьжээ

“Попын гүнж” Бритни Спирс хуримаа хийхээр болсон талаар Английн “Дейли мэйл” сонинд мэдээлжээ. Дуучин бүсгүй өөрөөсөө 13 насаар дүү Сэм Асгари гэх залуутай 2016 оноос үерхэх болсон билээ. Тэд Зул сарын амралтаа Хавайн аралд өнгөрүүлсэн бөгөөд Бритни Спирс сүйн бөгжөө сэтгүүлчдэд харуулж, байна. “Би үнэхээр жаргалтай байна. Удахгүй бид хуримаа хийнэ” хэмээн инстаграммдаа бичжээ. Бритни Спирс 36 настай бөгөөд удаан хугацаанд завсардсан карьераа 2017 онд үргэлжлүүлсэн билээ. Тэрбээр Лас-Вегас хотод “Piece of Me” шоу тоглолтоо амжилттай зохион байгуулжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)