АТГ-ын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна

АТГ-ЫН АЖЛЫН ХЭСЭГ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Улсын хэмжээнд нийтийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг ирэх сарын 15-ны дотор шинэчлэн бүртгүүлэх ажил эхэлсэнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газраас мэдүүлэг гаргагчдад зориулсан сургалтыг зохион байгуулж байгаа билээ.

Энэ хүрээнд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, "Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам"-ыг хэрэгжүүлэх, сурталчлах, цахим бүрдүүлэлтийн талаар болон мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, тулгамдаж буй асуудалд арга зүйн заавар зөвлөмж өгөх, сургалт зохион байгуулах зорилгоор Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Дорноговь, Говьсүмбэр аймаг болон зарим сумдад ажиллаж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)