Холливудын хамгийн залуу продюсер-Милли Бобби Браун
- 2018-01-16
- Энтертайнмент
- 0
"Stranger Things" цувралын жүжигчин Милли Бобби Браун уран бүтээлийнхээ гуравдугаар улирлын зураг авалтад оролцохын зэрэгцээ шинэ төсөлд хүч үзэхээр болжээ. 13 настай жүжигчин алдарт мөрдөгч Шерлок Холмсын дүүгийн адал явдлын тухай өгүүлэх "The Enola Holmes Mysteries" нэртэй киноны гол дүрд тоглохоос гадна продюсероор ажиллахаар болсон байна. Үүгээрээ тэр Холливудын хамгийн залуу продюсер болж буй аж. "The Enola Holmes Mysteries" киноны эхний ангийг зохиолч Нэнси Спрингерийн номоос сэдэвлэн бүтээхээр болжээ.
Сэтгэгдэл (0)