“Магнай трейд”-ийн нефть импортлох эрхийг цуцлах санал хүргүүлжээ
- 2018-01-17
- Нийгэм
- 1

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар шатахууны зохиомол хомс дол үүсгэж, үнийг хууль бусаар нэмсэн нефть импортлогч компаниудад хариуцлага тооцох талаар мэдээлэл хийлээ. Тэд шата хууны хомсдол зохиомлоор бий болгож, үнэ нэмсэн шатахуун импортлогч аж ахуйн нэгжид хариуцлага тооцох саналаа төр, зас гийнханд хүргүүлжээ.
Тодруулбал, ШӨХТГ 2017 оноос хойш шатахууны үнийг удаа дараалан нэмж, зөрчил гаргасан “Магнай трейд” компанийн шата хуун импортлох эрхийг түдгэлзүүлэх саналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлжээ. Мөн “Тэс петролиум”, “Шунхлай” зэрэг нэр бүхий компаниуд өргөн хэрэглээний АИ-92 шатахууны хомсдол үүсгэж, АИ-95, АИ-98, нано түлшний үнийг литр тутамд 50-100 төгрөгөөр нэмснийг хууль бус гэж үзэж, шалгалт явуулж эхэлжээ.
ШӨХТГ-ын дарга Б.Лхагва “Шатахуун түгээх газрууд улс орон даяар шатахууны хомсдол үүсгэж, иргэд хэрэглэгчдийн дунд бухимдал үүсгэлээ. Импортлогч аж ахуйн нэгжүүд байсхийгээд л үнэ нэмэх асуудал тавьдаг. Тиймээс ШӨХТГ-аас шатахуун импортлогч нартай уулзаж, зөвлөмж өгсөн. Гэтэл тэд хоёр удаа зөрчил гаргалаа. Хамтарсан зөвлөл хуралдсаны дараа зарим аж ахуйн нэгж, тухайлбал, “Магнай трейд”, “Сод Монгол”, “Тэс Петролиум” компаниуд хомсдол үүсгэж, үнийг өөрчилсөн. Тиймээс ШӨХТГ-аас удаа дараа хууль зөрчиж байгаа компаниудын эрхийг түдгэлзүүлэх санал гаргасан. Мөн засвартай гэх зэргээр жижиглэнгийн борлуулалтдаа хязгаарлалт хийсэн зарим нэг аж ахуйн нэгж, байгууллагууд өрсөлдөөний тухай хуулиар картелийн шинж агуулж байгаа тул бид зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн. Зөрчлийн тухай хуулиар картель мөн эсэхийг нь тогтоовол тухайн бараа бүтээгдэхүүний жилийн борлуулалтын орлогын зургаан хувьтай тэнцэх торгууль шийтгэл ногдуулах юм. Тиймээс бид шалгалт дууссаны дараа мэдээлэл өгнө. Хамтарсан зөвлөл хуралдсанаас хойш ямар нэгэн үнэ тариф нэмэхгүй, хязгаарлалтаа зогсоо гэж удаа дараа шаардсаар байтал шатахуун импортлогч аж ахуй нэгж, байгууллагууд үл тоон ямар нэгэн шалтаг хэлж, тээвэрлэлтийн асуудалд нь гацаа үүссэн гэх мэдээлэл өгч иргэдийг төөрөгдүүлж, бухимдуулж байна” гэсэн юм.
ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Тэрбиш: “АИ- 92 болон дизель түлш нь ард түмний нийтлэг хэрэглээ. Нийтлэг хэрэглээний үнэ өнөөдрийг хүртэл хөдлөөгүй, дундаж хэвээрээ. Энэ төрлийн бүтээгдэхүүний үнийг нэмээгүй байхад хуурамчаар хомсдол үүсгэсэн. Харин олонх аж ахуйн нэгж нано, АИ-95, АИ-98 шатахууныхаа үнийг 50-100 орчим төгрөгөөр нэмсэн. Үнийн зөвлөл эцэслэн шийдвэр гаргаагүй байхад үнэ нэмсэн нь хууль бус” гэв.
Б.ЛХАГВА: ҮНИЙН ЗӨВЛӨЛ ШИЙДВЭР ГАРГААГҮЙ БАЙХАД ШАТАХУУНЫ ҮНИЙГ НЭМЭХ ЁСГҮЙ
Энэ үеэр үеэр ШӨХТГ-ын дарга Б.Лхагваас дараах зүйлийг тодрууллаа.
-“Магнай трейд” компанийн эрхийг цуцлах саналыг салбарын яаманд нь хүргүүлнэ гэсэн. Шатахууны үнэ тарифт өөрчлөлт оруулсан бусад импортлогчдод ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Өрсөлдөөний тухай хуулийн 13.4 дэх заалт, Газрын тосны хуулийн 7.2 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн нефть импортлогчдод зөрчлийн хэрэг үүсгэж, цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн. Хэрэв эдгээр хуулийг зөрчсөнийг нь шүүхээр тогтоовол тухайн нефть импортлогч компанийн өмнөх жилийн нийт борлуулалтын орлогын 4-6 хувьтай тэнцэхүйц хэмжээний мөнгөн дүнгээр торгоно. Хууль бус үйлдлээ таслан зогсоохгүй, иргэдэд чирэгдэл үүсгэсэн явдлаа удаа дараа гаргавал бусад компаниудад ч зохих ёсны арга хэмжээ авна.
-Орон нутагт шатахууны хомсдол үүссэн үү?
-Аж ахуйн нэгжүүд АИ92 болон дизелийн түлшийг нэмэхгүй байх зарчим баримтлаад бусдынх нь үнийг нэмсэн. Энэ бол тэдний зальжин арга. Үнийн зөвлөл шийдвэр гаргаагүй байхад шатахууны үнийг нэмэх ёсгүй. Бид 21 аймгаас мэдээлэл авсан. Одоогоор 16 аймагт бензин, дизелийн түлшний үнэ нэмэгдэж, хязгаарлалт тогтоосон байна. Харин Завхан, Сүхбаатар, Увс аймагт нэмээгүй байна.
-“Роснефть” Монголын зах зээлийг сонирхож буй, санал тавьсан гэх мэдээлэл байна. Энэ боломжтой юу?
-Хуулийн дагуу “Роснефть” орж ирэх боломжгүй. Газрын тосны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, нефть импортлогч аж ахуйн нэгж байгууллагад хүлээлгэх үүрэг, хариуцлагыг өндөр түвшинд тавих, хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээг хуульчилж өгөх шаардлагатай байна.
-Газрын тосны үнийн хамтарсан зөвлөл хэзээ хуралдах вэ?
-Өнгөрсөн долоо хоногт хуралдах байсан ч ирц бүрдээгүй учраас хойшилсон. Хоёр хоногийн дараа хуралдана гэсэн мэдээ байна. Асуудлыг шуурхай шийдвэрлэж, шатахууны үнийг үе шаттайгаар чөлөөлөх нь зүйтэй.
Б.МӨНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл (1)
иргэн (202.9.43.105)
Ганзориг хэт баяжаад шунал нь дийлдэхээ больсон байна. Ард түмнээ хоосруулж өөрөө дэлбэрэх шахаад,нүгэл болно доо