Хью Жекмэн нууцаа дэлгэжээ

Холливудын од жүжигчин Хью Жэкмэн Эллен Деженнерсийн шоунд оролцжээ. Өдгөө 49 настай жүжигчин энэ үеэр хайртай гэр бүл, найз нөхдийн болон шинэ уран бүтээлийнхээ талаар дэлгэрэнгүй ярилцсан аж. Шоуны үеэр түүний далайн эргээр цээж нүцгэн, шорттой гүйж буй тун марзан зургийг үзүүлжээ. Харин тэрбээр энэ зураг зүгээр ч нэг санаандгүй дарсан зураг байгаагүйг илэн далангүй тайлбарласан байна. Алдарт жүжигчин Австралийн папарацци нартай тохиролцоонд хүрсний эцэст уг зургийг авахуулсан байна. Тэрбээр “Тэднээс намайг тайван байлгахын тулд та нарын хүссэн зүйлийг хийе” хэмээсэн байна. Харин нөгөөдүүл нь түүнийг далайн эргээр гүйж буй зургийг нь авахыг хүссэнээр хоёр тал тохиролцож чаджээ.

 

Г.Сүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)