Утаа гаргахгүй юм бол яндангаар яах юм бэ

 Цахилгаанаар эсвэл газаар галлаж байж л утаа гарахгүй утаагүй зуух нэртэй болно. Энэ бол хүн бүрийн л мэддэг энгийн зүйл. Утаагүй зуух гэж хаана ч байхгүй. Зуух болон утаагүй түлш тарааж явах улс төрийн удирдлагууд үүнийгээ ажил хийж явна гэж андуурах вий дээ. Бүр үүн дээр нь сүүхээтэй нэг нь бизнес хийцэн өмнө нь тараасан зуух утаа гаргадаг байсан харин одоо энэ зуух жинхнээсээ утаа гаргахгүй тиймээс 5 тэр бумын санхүүжилт эхний ээлжинд хэрэгтэй байна гээд хээвнэг яриад зогсож байх юм. Агаарын бохирдлыг бууруулахаар хэдэн зуун тэр бумаар нь царцуулахын оронд  тэр их тэр бум төгрөгөөрөө орон сууц бариад өгчихсөн бол арай өөр байх. Тэрнээс биш утаагүй зуух утаа гаргадгүй түлш гэж ярисаар байх юм бол ойрын хэлэн жилдээ нэмэгднүү гэхээс буурах нь юу л бол.Ер нь утаа гардаггүй юм бол яндан байгаад яаана вэ. Та нарыг утаагүй зуух гээд тэнэгтэж явах хэдэн мянган хүн утаанаас болж салж болшгүй өвчин тусч хэдэн зуун хүүхэд ээжийнхээ хэвлийнээс буцаад явж байгааг ухаараач.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.194.176.98)

    2018-01-22

    Хөөе цаана чинь Монголын өмнөө баридаг Тамхины компани нь УТААГҮЙ ТАМХИ гаргаж авах юм байхаа