Д.Отгонжаргал Өвөрмонголын зах зээлд хөл тавилаа
- 2018-01-18
- Энтертайнмент
- 0

Загварын ертөнцөд “Hаute Couture” чиглэлийг хөгжүүлж, тансаг даашинз урладаг Азийн шилдэг дизайнер Д.Отгонжаргал шинэ зах зээлд хөл тавилаа. Тэрбээр Өвөрмонголд загварын шоугаа зохион байгуулаад иржээ. Үүний зэрэгцээ албан ёсны дэлгүүрээ нээж, CABI нэрээр үйл ажиллагаагаа эхлүүлэв. Дизайнер Д.Отгонжаргал “O Couture” загварын шоугаа уламжлал болгон зохион байгуулдаг. Тэрбээр өнгөрсөн жил гэгээлэг зөөлөн өнгөтэй дур булаам романтик стиллийг илэрхийлсэн гоёлын, тансаг даашинз урласан бол энэ онд орчин үеийн шийдэлтэй загварын бүрэн хэмжээний цуглуулга толилуулсан юм.

Сэтгэгдэл (0)