“Vogue” сэтгүүл Н.Одмөнхийг онцоллоо
- 2018-01-19
- Энтертайнмент
- 0

Олон улсын загварын толь болсон АНУ-ын “Vogue” сэтгүүлд монгол дизайнер Н.Одмөнхийн үүсгэн байгуулсан “House of Od” брэндийг дахин онцолжээ. Энэ удаад сэтгүүлийн загварын шүүмжлэгчид барууны ертөнцөд тэсрэлт болсон“House of Od” брэндийн өнгө, өвөрмөц хээний талаар дурдсан байна. Урьд өмнө нь үзэгдэж байгаагүй өвөрмөц хээ бүтээснээрээ Н.Одмөнх брэндийнхээ онцлогийг бий болгож чаджээ. Тэрбээр хувцаснаас гадна ээмэг, бөгж, шүдний тоноглол зэрэг гоёл чимэглэл хийсэн туршлагатай дизайнер юм. Дизайнер Н.Одмөнх Стокгольмын “Sad Boys” хамтлагтай хамтран 2016 оны есдүгээр сард Нью-Йоркийн загварын долоо хоногт оролцсон билээ. Энэ үеэр АНУ-ын “Vogue” сэтгүүлд “Шведээс тодорсон монгол дизайнер” хэмээх нийтлэл хэвлэгдэж байжээ.




Х.Заяа

Сэтгэгдэл (0)