НӨАТ-ын сугалаагаар 100 сая төгрөгийн нэг, 20 саяын хоёр азтан тодорлоо
- 2018-01-22
- Нийгэм
- 0
2017 оны худалдан авалтын сүүлчийн азтангуудыг өчигдөр тодрууллаа. Ээлжит амралын өдрөөр буюу энэ сарын 21-нд болсон энэ удаагийн тохиролд 2017 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримт хамрагдсан юм.
Энэ удаагийн тохирлоор:
20 мянган төгрөгийн азтан 14,868
100 мянган төгрөгийн азтан 1,504
500 мянган төгрөгийн азтан 131
4 сая төгрөгийн азтан 21
20 сая төгрөгийн азтан 1
100 сая төгрөгийн азтан 1 тодров.
Нийт 16,573 хүн азтан боллоо.
Энэ удаагийн тохирлоор 150 сая төгрөгийн супер азтан тодроогүй. Сугалааны тохирол нь 2017 оны 12-р сарын 1-нээс 12-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтын дунд явагдсан тул сугалааны тохирлын шинэчилсэн хувь хэмжээ хамаарахгүй аж.
Сэтгэгдэл (0)