СХД иргэддээ цахилгаан халаагуурын тусламж үзүүллээ

Турк улстай хамтын ажиллагааны хүрээнд 3 дахь жилдээ уламжлал болгон дүүргийн зорилтот бүлгийн 50 өрхөд тусламж үзүүллээ. Утааны эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй уялдуулан дээрх өрхүүдэд цахилгаан халаагуур гардуулж байгаа бөгөөд 6 сарын баталгаат хугацаа өгч байгаа юм. Өнгөрсөн жилийн хувьд хүнсний тусламж үзүүлж байсан бол энэ жил бодит байдлын судалгаа гарган хамгийн хэрэгтэй зүйлээр туслаж хамтран ажиллаж байгааг Турк улсын ЭСЯ-ны Нийгэм соёлын хэрэг эрхлэх газрын төлөөлөгч Сабри Дэмир онцоллоо. Тусламжийг Турк улсаас Монгол улсад суугаа элчин сайдын орлогч Хусэйн болон албаны хүмүүс гардуулсан юм. Зочдыг дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Тамгын газрын дарга Д.Төмөрбаатар нар хүлээн авч уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)