Бичиг баримтын зөрчилтэй гадаад иргэдийг албадан гаргажээ
- 2018-01-23
- Нийгэм
- 0

Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, БаянОвоо сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, гадаад иргэдийн баримт бичигт Гадаадын иргэн, харьяатын газраас хяналт шалгалт хийжээ. Шалгалтад “Оюутолгой”, “М Си Эс интернэйшнл”, “М Си Эс проперти”, “Ме дика Монголиа”, “Мөнх ноён суварга” зэрэг нийт 36 аж ахуйн нэгж, байгууллагын 49 улсын 450 орчим гадаад иргэнийг хамруулсан байна. Энэ үеэр “Оюутолгой” уурхайн төсөлд ажиллаж байгаа гадаадын 40 орчим иргэн визийн зөрчилтэй, хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсныг тогтоожээ.
Монгол Улсад эрх бүхий байгууллагын зөв шөөрөлгүй хөдөлмөр эр хэлсэн Тайландын Вант улсын тав, ирсэн зорил гоосоо өөр үйл ажиллагаа явуулсан Канад улсын ес, Австрали улсын найм, АНУ-ын 10, БНХАУ-ын дөрөв, ХБНГУ-ын болон Шинэ Зеланд улсын тус бүр нэг иргэнийг гурван жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байхаар албадан гаргасан байна.
Энэхүү шийдвэрийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын тогтоолоор баталсан Га даадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журмыг үндэслэн гаргажээ.
С.Юмсүрэн

Сэтгэгдэл (0)