Ипотекийн зээлийн урьдчилгаа 25, хүү 7.5 хувь болно

Ипотекийн зээлийг сайжруулах, хүртээмжийг нь нэмэгдүүлэхээр Сангийн сайдын тушаалаар Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг ипотекийн зээлийн хүүг бууруулах боломжийг судалж байгаа юм байна.  Тэд орон сууцны зээлийн урьдчилгаа 25 хувь, жилийн хүү нь 7.5 хувьтай байх боломжтой хэмээн үзэж, энэ долоо хоногт багтан Засгийн газарт асуудлыг танилцуулахаар болжээ.  Ипотекийн зээлийг үргэлжлүүлэхэд улсын төсвөөс 120 тэрбум, Монголбанкнаас зээлийн эргэн төлөлтийн 200 гаруй тэрбум төгрөгийг энэ онд зарцуулахаар төлөвлөөд байгаа билээ.

Б.Анир

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (103.11.195.2)

    2018-01-23

    tegvel 8%-tai humuus 7.5% ru shiljih u?