"Петровис" тэргүүтэй шатахуун импортлогч шантаажчин компаниудын тусгай зөвшөөрлийг нь цуцлая
- 2018-01-24
- Нийгэм
- 9

Дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байгаа ч манайд нэмэгдчихээд байгаа. Нэмэгдэх нь битгий хэл, шатахууны хомсдол үүсч, импортлогч хэдэн компаний нөлөөгөөр иргэд хөлд нь чирэгдээд хэд хоногийг ардаа үдлээ. Үнэндээ тэд төрөө шантаачилж, Монголын төр шатахуун импортлогчдын халаасанд нь гүйж орчихоод байгаа хэрэг.
Олон улсын зах зээл дээр шатахууны үнэ буурахад манайд дагаад үнээ бууруулж байсан түүх өнгөрсөн хугацаанд байхгүй. Харин төрөө шантаажилж байж, шанд нь үнийг хэвэнд нь байлгадаг шантаажчин зан манай импортлогч компаниудад зуршил болоод удаж байна.
Ашиг бага байна, үнээ нэммээр байна гэж гоншигноно.
Үнэхээр ашиг бага байгаад байвал больчих хэрэгтэй. Чадахгүй гэвэл шатахуун импортлох тусгай зөвшөөрлийг нь цуцлаад өөр компанид өгчих. Тэртэй тэргүй хангалттай ашигтай бизнес болохоор өөр компаниуд шүүрээд авна.
Ашиггүй ажилладаг гэж гонгинодог ч бодит байдал дээр байдал эсэргээрээ. Учир нь өнгөрсөн жилүүдэд шатахуун импортлогчид компаний эзэд яаж хөлжсөнийг төр түмэн мэднэ. Ашиг багатай ажилладаг бол "Петровис” тэргүүтэй компаний эзэд оффшорт данс нээлгэж, алтны ордууд худалдаж авах гээд гүйж байхгүй л болов уу. Энд яагаад "Петровис” компанийг онцлон дурдав гэхээр төрөө шантаажилдаг нефть импортлогч компаниудаас тус компани манлайд нь явдаг.
Тус компани шантааж гэх мэт буруу зүйлд л тэргүүнд нь явдаг болохоос бусдыгаа зөв зүйлд уриалж, нийгэмд сайн сайхан зүйл хийж байв уу, үгүй. Харин эсэргээрээ "магнат”-уудаасаа жижиг гэгддэг ч "М Ойл” компани шатахууны хомсдол үүссэн энэ хэдэн өдрүүдэд уян хатан байж, шатахуунаа хуучин үнээр нь борлуулж байгаа гэх таатай мэдээ дуулдаж байна лээ.
Тэгвэл "Петровис” компаний түгээгчид "удирдлагуудын өгсөн үүрэг даалгавараар шатахуунаа борлуулахгүй байгаа” хэмээн хээв нэг хариулж суусан. Тэрбээр "Петровис”-ын Ж.Оюунгэрэл хатагтай нэгэн нэвтрүүлэгийн үеэр хэлсэн үгэндээ "төр мөнгө оруулж чадахгүй байгаа юм чинь яахын, улс төрчдөөс ичиж байна хэдхэн хүнийг баяжчихна гэж айгаад байгаа юмуу” хэмээн хэлж суусан. Үнэн. Үнэндээ хэдхэн хүн баяжихаад байгаа нь үнэн. Тэдний нэг нь "Петровис”-ын Ж.Оюунгэрэл та. Энэ хатагтай нийгэмд баялаг бүтээж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргаж байв уу.
Харин эсэргээрээ ард түмний халаасаар өврөө түнтийлгэсэн гэхэд буруудахгүй болов уу. Тэр ч бүү хэл цаашлаад оффшорт нуусан мөнгөө ямар нэгэн аргаар "угааж” арвижуулахыг санаархан, дахиад мөнгө босгох гэж улайран уул уурхай, газрын хэвлий рүү шунаж эхэлсэн гэдгийг өнгөрсөн хугацаанд хэвлэлүүд онцолж байсан.
Ер нь шантаажчин нефть импортлогчид компаниудын тэргүүн магнайд явдаг "Петровис” мэт компаниудад, иргэдийг бухимдуулж, зохиомол хомсдол үүсгэж байгаа энэ хууль бус үйлдэлд нь, хариуцлага тооцох ёстой.
Тэд ард түмнийн мөнгөөр хөлжичхөөд, оффшорт мөнгөө нууж, цаашлаад ханаж цадахгүй төрөө шантаажилж байна. Тэр тусмаа шантаажчин нефть импортлогчид компаниудын тэргүүн магнайд явдаг оффшор данстай "Петровис”-ын Ж.Оюунгэрэл хатагтайд эрүүгийн хэрэг үүсгэж шалгах ёстой гэдгийг ч бас илэрхийлмээр байна.
ЭХ СУРВАЛЖ: FACT.MN

Сэтгэгдэл (9)
Хөх монгол (66.181.184.187)
нефтийн компаниуд ашиг орлогоо нэмэгдүүлхийн тулд зориуд түгжрэл үүсэгэх нөхцөлд нөлөөлдөг гэдэгт би огтхонч эргэлздэггүй замын цагдаагийн уулзвар ,алтай хотхоны уулзвар цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд байдаг уулзвар гээд гол гол уулзваруудыг зориуд түгжрэл үүсгэхээр гэрлэн дохиогий нь өөд өөдөөс нь зэрэг асаадаг үүнээс болж эдгээр уулзварууд байнгын түгжрэлтэй байдаг үүнийг хэн ч хэзээ ч засдаггүй хуучин хятад элчингийн баруун урд уулзвар ийм байсныг хятадууд замыг нь засахдаа засч зүгээр бологсоныг ард түмэн бүгдээрээ мэднэ
(122.201.22.238)
Толгой 3-ийн эрхийг нь цуцлаад клонкууд дээр нь Роснефтийг оруулья,Зэрэгцээд хэн дуртай нь оруулж ирдэг болгоё. Мөн нефть боловсруулах үйлдвэрээ ч барьж давхар хүрэн нүүрснээс дизель гаргадаг Германи технологийг хурдан оруул. Зоригт уул уурхайн сайд байхдаа хааж боогоод болиулсан санагдана.Илүү гарвал Хятад гэж сайхан зах зээл байхад юунаас зовох юм.
(203.91.118.106)
Харин 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ шатахуун импортолдог компаниас хандив авсан нэр бүхий гурван гишүүн байдаг юм байна. Тэд Үндэсний аудитын газарт өгсөн сонгуулийн хандивын тайландаа энэ талаар бичжээ. УИХ-ын гишүүн Н.Амарзаяа “Содмонгол групп”-ээс 10 сая төгрөг, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Мон суль” ХХК-аас 15 сая төгрөг, УИХ-ын гишүүн О.Содбилэг “Петровис тос” ХХК-аас 15 сая төгрөг, “Петровис трейдинг” ХХК-аас 14 сая төгрөгийн хандивыг тус тус авсан байна.
(203.91.116.62)
Нөгөө үндэсний үзэл монголчуудын төлөө гэдэг Хөх монгол Хонхэрэйдийн Энхбат та энэ даварсан авгайн шуналыг дарах цаг болж төр худалдагдсан учираас чадахгүй . Өмхий авгай бинзиндээ хордож үхээсэй
(202.21.106.123)
Сая ард түмнийг яаж боож хяхаваа. Улсад ч маш их дарамт үзүүллээ. Тэгэхээр энэ петровисоор үйлчлүүлэхгүй байя хүмүүсээ. Улс ч зөвшөөрлөө цуцлаарай
hujaa (122.201.21.153)
bi medne shde geriine,naad abgai chine hanaj tsadna gej estoi baihgui abgai da,mungu,tom boov 2t bol nude uhaad ch ugj chadah hugiin em de.
tonshuul (122.201.21.153)
taminee ene baliar emeeg yaj oloh be,bi alchmar bn
Иргэн (139.5.217.99)
Шуналийн тулам авгай
(202.179.24.130)
Dawartsan petrowis