"Хятадын өдөрлөг" арга хэмжээ зохион байгуулагдлаа
- 2018-01-29
- Нийгэм
- 0
Жил бүрийн Хятадын хаврын баярыг угтан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Улаанбаатар дахь Хятадын соёлын төв хамтран "Хятадын өдөрлөг" арга хэмжээг зохион байгуулдаг. Тус арга хэмжээ нь Хятадын сонгодог соёл урлагийг Монголын ард иргэдэд таниулах зорилготой бөгөөд жил бүр уламжлал болгон Скай ресорт цанын бааз дээр орон орны элчин сайд нарыг урин хамтдаа Хятадын хаврын баярын угтан, уран сайхны тоглолт үзэн, хүндэтгэлийн зоог барьдгаараа онцлогтой.
2018 оны 01 сарын 28-ны өдөр болох "Хятадын өдөрлөг"-т БНХАУ-ын Ганьсү мужгийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид уригдан ирж, Хятадын бага үндэстний онцлог бүхий тоглолтыг толилуулах төдийгүй МУИС-ийн Күнзийн институтын багш нар луут бүжгийн гайхамшигийг хурсан олны сонорт хүргэх юм.
Энэхүү арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Шин Хаймин, ЭСЯ-ны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал хатагтай Ливэй тэргүүтэй Хятад талын зочид төлөөлөгчид болон Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн дэд сайд Загджав, БСШУСЯ-ны соёл урлагийн газрын дарга Сэргэлэн тэргүүтэй Монгол талын зочид төлөөлөгч нар оролцоно.
“Дүнхуаний аялгуу ба торгоны замын уянга” уран сайхны тоглолтын хөтөлбөр
1. “Цэнгэн бүжихүй” бүжиг
12 эмэгтэй бүжигчин, 6 эрэгтэй бүжигчин
2. “Хятадын талаарх сэтгэгдэл” хийл хөгжмийн аялгуу
Хөгжимчин Хуан Ин, Жоу Чи-жи
3. “Баясгалант тогооч” цэнгээнт үзүүлбэр
Жүжигчин Чан Я-хүй
4. “Мянган мутарт Жанрайсиг” Дүнхуаний бүжиг
12 эмэгтэй бүжигчин, 5 эрэгтэй бүжигчин
5. “Уулын оргилоос тал газар ширтэхүй” дуу
Дуучин Ли Дэ-шэн
6. “Жасмин цэцэг” ардын дуу
Дуучин Чан Я-чун
7. “Шидэт рашаанд умбан цэнгэх загас жараахай” Дүнхуаний бүжиг
12 эмэгтэй бүжигчин
8. “Зуун шувуудын жиргэх чимээ” бүрээ хөгжмийн аялгуу
Хөгжимчин Шин Жи-жүн
9. “Үй Гү үндэстний үзэсгэлэнт бүсгүй” дуу бүжиг
Дуучин: Чан Я-жун, 12 эмэгтэй бүжигчин
10. “Таглаатай цайны аяга” Хүй үндэстний бүжиг
7 эрэгтэй бүжигчин
11. “Хуа Дань” ши жүжгийн бүжиг
11 эмэгтэй бүжигчин
12. “Ташуурын урлаг” циркийн үзүүлбэр
Жүжигчин Чан Я-хүй
13. “Мяралзан урсах гол мөрөн” бүжиг
12 эмэгтэй бүжигчин, 3 эрэгтэй бүжигчин
14. “Нүүдлийн шувуу” Монгол дуу
Дуучин Жоу Чи-жи
“Улаанбаатарын үдэш”
Дуучин Чан Я-чунь
15. “Баяр цэнгээн” алиалагчийн үзүүлбэр
Жүжигчин Чан Я-хүй
16. “Бие биеэ хайрлая” дуу бүжиг
Дуучин Жоу Чи-жи, Чан Я-чунь, Ли Дэ-шэн
Нийт бүжигчид

Сэтгэгдэл (0)