Засгийн газар нэн яаралтай хэлэлцүүлэх хуулийн төслүүдээ өргөн барилаа

 

Засгийн газрын ажлын хэсэг ОУВС-тай хэлэлцээ хийж тэтгэврийн насыг сонголттой буюу 55, 60 болгох, хувь хүний орлогын албан татварыг хуучийн хэвээр нь 10 хувь болгохоор тохиролцсон. Үүнийгээ дагуу Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах бусад хууль, тогтоолын төслүүдийг боловсруулсан. Эдгээр хуулийн төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын дарга М.Энхболдод дөнгөж сая өргөн мэдүүллээ. Нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барьж байгаа юм байна. Тиймээс УИХ Засгийн газраас өргөн барьсан төслүүдийг энэ долоо хоногт хэлэлцэж эхлэх бололто

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)