Э.Амартүвшинг “Opera Awards”-т нэр дэвшүүлжээ
- 2018-02-01
- Энтертайнмент
- 0

Монгол Улсын гавьяат жүжигчин, соёлын элч, ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин “International Opera Awards’-ийн “Оны шилдэг залуу дуучин” төрөлд дэвшүүлжээ. Дуурийн урлагийн “Оскар” гэгддэг энэхүү наадмын шилдгүүдийг дөрөвдүгээр сарын 9-нд тодруулах юм байна. "Opera awards" наадам нь найрал дуу, удирдаач, дуурийн шилдэг компани, загвар зохион бүтээгч, шилдэг эмэгтэй, эрэгтэй дуучин, дуурийн оркестр, залуу дуучин зэрэг 20 төрлөөр ялагчдаа шалгаруулах юм. Дэлхийн шилдэг баритон хоолойтны нэг Э.Амартүвшин олон улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд эх орныхоо нэрийг өндөрт өргөж, Монголд дуурийн урлаг ямар төвшинд байгааг болон монгол дуучдын хоолойн цар хүрээг дэлхийд гайхуулж чадсан билээ
Х.Заяа

Сэтгэгдэл (0)