Жүжигчин Б.Амарсайхан одонгийн хүүхдээ өлгийдөн авлаа

'Marco Polo'  кинонд тоглож, анх удаа холливудын улаан хивснээ алхсан, жүжигчин Б.Амарсайханы гэргий С.Уран  өчигдөр /2018.02.01/ амаржиж, хосууд дөрөв дэх хүүхдээ өлгийдлөө. Хүүгээ төрүүлснээс хойш жил гаруйн дараа амаржиж, бүл нэмж буй нь энэ юм.

Сүүлийн үед тэрбээр нөхрийнхөө мэргэжил, сонирхлыг дэмжиж, “Альфа” продакшн байгуулан, кино урлагт чамгүй сайн продюсерийн үүрэг гүйцэтгэж байгаа түүний багийнхны хийсэн “Итгэл” уран сайхны кино дотоодын төдийгүй олон улсын кино наадмуудад амжилттай оролцсон билээ. 

Гэр бүлд нь сайн сайхныг хүсье. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)