20.5 тэрбум төгрөгийг "Насны хишиг"-т зарцуулна

Жил бүр сар шинэ болон Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ахмадуудад "Насны хишиг"-ийг хоёр удаа олгохоор хуульчилсан. Энэ дагуу сар шинийн баярын өмнөх ахмадын “Насны хишиг”-ийг өнгөрсөн долоо хоногоос эхлэн өгч эхэлжээ.

2018 онд нийт 20.5 тэрбум төгрөгийн “Насны хишиг” олгохоор төсөвлөсөн. Энэ төсвийг сар шинэ, үндэсний их баяр наадмаар хоёр хуваан олгоно. Өнгөрсөн жил 128 мянган ахмадад “Насны хишиг”-ийг олгосон бол энэ онд 5130 ахмад шинээр нэмэгдсэн бөгөөд нийт 133.700 ахмад “Насны хишиг”-ээ авахаар болжээ. 

•    65-69 настай ахмад настанд 50.000 төгрөг

•    70-79 настай ахмад настанд 80.000 төгрөг

•    80-89 настай ахмад настанд 150.000 төгрөг


•    90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250.000 төгрөгийг олгодог.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)