Өнөөдөр болох үйл явдал

10:00 цагаас Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн хурлын танхимд Тогтвортой хөгжлийн боловсролыг түгээх ОУ-н "Эко-сургууль" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж буй сургуулиудыг батламжилж, сургалтын хэрэглэгдэхүүн гардуулах ёслол болно.

11:00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлж байгаатай холбоотойгоор мэдээлэл хийнэ.

11:00 цагаас "Зууны мэдээ" мэдээллийн төвд Биокомбинатын үйлдвэрчний эвлэлийн хороо, Ажилчдын түр хорооноос тус комбинатад хууль бусаар томилогдсон даргын талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагаас “Зууны мэдээ” мэдээллийн төвд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах холбоо, Хоггүй Монгол ТББ болон Сан-Оргиу ХХК хамтран, Сар шинэ ойртож дээрх уутны хэрэглээ эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан “Гялгар уутны замбараагүй хэрэглээнээс татгалзъя болон хэрэглэсэн тохиолдолд яаж хаях ёстой вэ” сэдвээр олон нийтэд мэдээлэл хийнэ.  

12:00 цагаас МУИС-ийн багш, ажилтнуудын төлөөлөл "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.

12:30 цагаас "Монгол ньюс" мэдээллийн төвд УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Ц.Нямдорж зэрэг зарим гишүүнийг эргүүлэн татах болон У.Хүрэлсүхийн Засгийн газар Үндсэн хууль зөрчиж байгуулагдсан асуудлаар хуульчид Үндсэн хуулийн цэцэд хандаж буй талаар мэдээлэл хийнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)