Кайли Женнер амаржиж охинтой болжээ

Реалити шоуны од Ким Кардашианы отгон дүү Кайли Женнер ээж болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Өдгөө 20 настай Кайли энэ сарын 1-нд амаржиж, охинтой болжээ.

Тэрбээр өнгөрсөн оноос реппер Травас Скоттой болзох болсон билээ. Хос охиноо мэндлэх хүртэл хүүхдийн талаар нууцалж байсан юм.

Кардашианыхантай хамт реалити шоуны шинэхэн анги өчигдөр цацагдсан бөгөөд энэ үеэр Кайлагийн ээж болсон үеийн агшинуудыг нийтэд түгээжээ.

Мөн Кайли жирэмсэн үеийнхээ зургуудыг инстаграмдаа байршуулж “Өнөөг хүртэл хүүхдийнхээ талаар нууцалж байсаныг уучлаарай” гэж бичсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)