Цагаан сараар гурван хоног амарна

Энэ жилийн цагаан сар буюу шороон нохой жилийн хаврын эхэн сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 16-ны баасан гарагт тохиож байна.

"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д Цагаан сарын баяраар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд амарна гэж заасан байдаг. Эдгээр өдөр нь хоёрдугаар сарын 16, 17, 18-ны баасан, бямба, ням гарагт таарч байгаа юм.

Тиймээс 16-ны баасан гарагийн ажлын өдөр  хуулийн дагуу амарч, 19-ний даваа гарагаас энгийн хуваариар ажиллана. 

 

Б.Цэнгэл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)