Амьжиргааны доод төвшин 7.2 хувиар нэмэгджээ

Хүн амын амьжиргааны доод төвшинг шинэчлэн тогтоолоо. 2018 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг Үндэсний Статистикийн хорооноос шинэчлэн тогтоолоо. Тодруулбал, Улаанбаатар хотын амьжиргааны доод түвшин 198 мянга 600 төгрөг болж өмнөх оноос 13300 төгрөг буюу 7.2 хувиар нэмэгдсэн байна. Харин Баруун бүсэд 11500 төгрөг буюу 6.9 хувь, Төвийн бүсэд 9400 төгрөг буюу 5.7 хувь, Хангайн бүсэд 9100 төгрөг буюу 5.2 хувь, Зүүн бүсэд 8300 төгрөг буюу 5.0 хувиар нэмэгджээ. 

Хүн амын амьжиргааны доод түвшинг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг үзүүлэлт болгон ашигладаг.

Хүн амын амьжиргааны доод түвшин нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 72.5-82.8 хувийг, Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн 62.1-70.9 хувийг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн 71.6-81.7 хувийг, ҮСХ-ны 2017 оны 3 дугаар улирлын цалингийн мэдээний сарын дундаж цалингийн 18.2-20.8 хувийг хангаж байна. Харин Нийгмийн халамжийн сангаас олгох халамжийн тэтгэврийн хэмжээнээс 12.3-28.1 хувиар илүү байна.

Б.Саруул

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)