Exclusive компани хэрэглэгчдээсээ худалдан авсан цамцаа буцааж өгөхийг хүслээ

Үндэсний үйлдвэрлэгч Exclusive компани хэрэглэгчдээсээ худалдан авсан цамцаа буцааж өгөхийг хүслээ. Тус компаний захирал Г.Майцэцэг өөрийн твиттер хуудаснаа энэ тухайгаа бичиж, уучлалт гуйжээ.

Exclusive компаниас шинээр худалдаанд гаргасан цамц нь материалын бэхжүүлэлт хийгдээгүй учир будаг гарч байгаа аж. Тиймээс худалдаанаас буцаан татаж авч буйгаас гадна худалдан авсан хэрэглэгчдийнхээ гомдлыг барагдуулах үүднээс ийм шийдвэр гаргаж буй гэнэ. “Үндэсний үйлдвэрлэл гэдэг буух эзэн, буцах хаягтай байдаг төдийгүй дэмждэг хэрэглэгчдээ хохироох эрх бидэнд байхгүй” хэмээн Г.Майцэцэг захирал тодотгожээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)