Кайли Женнер бяцхан охиндоо Сторми хэмээх нэр хайрлажээ
- 2018-02-07
- Энтертайнмент
- 1

Реалити шоуны од Ким Кардашианы отгон дүү Кайли Женнер энэ сарын 1-ний өдөр амаржиж, охинтой болсон билээ. Тэрбээр жилийн өмнөөс реппер Травас Скоттой үерхэх болсон бөгөөд хосууд ийнхүү анхны хүүхдээ өлгийдөн аваад байна. Тэгвэл хос бяцхан охиндоо Сторми хэмээн өвөрмөц нэрийг хайрлажээ. Өдгөө 20 настай Кайли 102 сая дагагчтай инстаграм хуудастаа охиныхоо зургийг нийтлээд “Стормитой танилц” хэмээн бичсэн аж. Уг зураг 24 цагийн дотор 8.7 сая зүрх цуглуулжээ.


Сэтгэгдэл (1)
dsds (182.160.0.3)
tanilts gej bicheegui baisan shuu dee yrduu l buten neriig n bichsen bsn