Улаанбаатар -Инчон чиглэлийн нислэг хоёр цагаар хойшлогджээ

Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас олон улсын зарим нислэг хойшлогджээ. Тодруулбал, өнөөдөр “Корейн Эйр” компанийн Улаанбаатар – Инчон чиглэлийн KE868 нислэг хоёр цаг 30 миунтаар саатаж, 19:40-д хөөрөхөөр болжээ. Энэхүү нислэг 17:10 цагт нисэх байсан бөгөөд хоёр цагаар хойшлогдож, нислэгийн бүртгэлийг 16:30-д хийх болсныг зорчигдод анхаарууллаа.

Одоогоор бусад нислэгт цагийн өөрчлөлт гарсан байдал гараагүй байна.

Өнөөдөр ихэнх нутгаар цасан шуурга шуурахыг Цаг уурын орчны хүрээлэнгээс анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)