МСНЭ-ийн Их хурлыг төлөөлөгчид нь орхин гарлаа

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн XVII дугаар Их хурал Нийслэлийн иргэний танхимд өнөөдөр 10 цагт  эхэлсэн. Энэ удаагийн хурлаар МСНЭ-ийн дүрэмд өөрчлөлт оруулах, Ерөнхийлөгч болоод Удирдах зөвлөлийн гишүүдийг томилох байсан юм.

Гэвч санал болгож буй  шинэ дүрмийн төсөлд хэвлэлийн бие даасан хараат байдалд нийцээгүй хэд хэдэн зүйл заалтууд орсон, түүнчлэн  дүрмийн шинэчлэлийн төслийг хурлын төлөөлөгч нарт урьдчилан танилцуулах боломж олгоогүй зэргээс үүдэн дээрхи төслийг эргүүлэн татах асуудлаар төлөөгчид горимын санал гаргасан юм. Гэвч энэ горимын саналаар  удтал шаардуулсны эцэст хурал даргалагч  нар санал хураалгасан.  Дүрмийн төслийг хэлэлцэхийн эсрэг  80 гаруй төлөөлөгчид санал өгөөд байхад хурал даргалагчийн зүгээс дүрмийн төслийг хүчээр хэлэлцүүлэхийг илүүд үзэж байгаа нь ихээхэн эсэрэгүүцэлтэй тулгарсан юм.

Иймээс дүрмийн  төсөлд хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг алдагдуулсан заалт оруулсан, түүнийг  хүчээр хэлэлцүүлэх гэж байгааг эсэргүүцэж  төлөөлөгчид хурлыг орхин гарсан юм.

Үүнд Өдөр тутмын сонины холбоо, МҮСХНХ, Тэргүүлэгч сайтын хобоо, Орон нутгийн сэтгүүлчдийн зарим төлөөлөл, МСНЭ-ийн Ерөхийлөгчид нэр дэвшихээр яригдаж байсан Түвшинтөгс, Э.Долгион, Н.Наранбаатар, Ц.Энхбат, Л.Мөнхбаясгалан, МСНЭ-ийн УЗ-ын гишүүн Ц.Оюундарь зэрэг  төлөөлөгчид хурлыг хаяж гарсан юм . Түүнчлэн энэ үеэр хурлын тэргүүлэгч таван хүний  хоёр нь татгалзаж мөн хурлыг орхисон юм.

МНСЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр яригдаж байсан нэр дэвшигчид хурлыг орхисон учир шинээр сонгогдох Ерөнхийлөгчийн хувьд сонгууль үндсэндээ өрсөлдөөнгүй шахам явагдах нь  тодорхой болоод байна. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (103.26.194.51)

    2018-02-09

    Мөнхбаясгалан илүү шүү дээ.Цэнзүүргүй нэрээр захиалгатай урьдаар бэлдэж эвлүүлсэн юм хийгээд байна гэж яригддаг нь үнэн юм билээ.Ер нь наад юмаа больчихвол таарна