С.В.Лавров Цагаан сарын мэндчилгээ дэвшүүлэв

Монголчуудын уламжлалт баяр “Цагаан сар” тун удахгүй болох гэж байна. Энэхүү баярыг тохиолдуулан ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт баяр хүргэж мэндчилгээ ирүүлжээ.

Уг мэндчилгээнд Монгол, Оросын Стратегийн түншлэлийн найрсаг харилцааг цогцоор нь өргөжүүлэн хөгжүүлэхийн сацуу, Ази Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг бэхжүүлэх чиглэлд ойр дотно хамтран ажиллахын төлөө байгаагаа Гадаад хэргийн сайд С.Лавров илэрхийлснийг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)