Жерар Депардье Алжирын иргэн болов
- 2018-02-21
- Энтертайнмент
- 4
ОХУ-ын иргэн болж, олныг шуугиулсан Францын жүжигчин Жерар Депардье Алжир улсын иргэн болсон байна. Иргэншлээ хоёрдахиа сольсны дараа жүжигчин Депардье “Францын колони байсан Хойд Африкийн Алжир бол үнэхээр бахархмаар улс. Ард иргэд нь ухаантай, боловсролтой. Францын эзэмшилд байхдаа уншиж чаддаг хүн бараг байгаагүй орон” гэж ярьжээ. Алдарт жүжигчинг иргэншлээ дахин солилуулсныг Оросын хэвлэлүүд шүүмжлэн бичиж байна. Учир нь Францад өндөр орлоготой иргэдийнхээ орлогын тал хувийг татварт хураах хууль 2013 онд гарсны дараа Жерар Депардье ОХУ-ын иргэн болсон билээ. Тэрбээр ОХУ-ын иргэний үнэмлэхээ Ерөнхийлөгч Владимир Путинээс гардан авч Саранск хотын харьяалалтай Москвад амьдарч байсан юм. Гэвч 2015 онд Жерар Орос дахь үл хөдлөх хөрөнгөө худалдан Бельгид суурьших болсон юм.
Сэтгэгдэл (4)
(213.114.144.16)
orost yaj bhiin
(109.12.75.46)
ene lantuu xamart soliorch bainaa lonxon dotor chiheed
(90.180.37.125)
Zerard soliotoi arhichin
(122.201.22.213)
В.В.Путин нэг хошин шогийн нөхөрт далаараа тавиулжээ