Оюутан цэргийн бүртгэл ирэх сард болно

Монголын оюутны холбооны санаачилгаар анх хэрэгжиж эхэлсэн "Оюутан цэрэг" хөтөлбөр Цэргийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд тусгагдсаны дагуу 5 дахь жилдээ хэрэгжих гэж байна. “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутнуудыг 2018 оны 3 дугаар сарын 2-9 ний өдрүүдэд бүртгэх бөгөөд оюутан дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай.

Үүнд: 

1. Иргэний үнэмлэх

2. Цэргийн үүрэгтний үнэмлэх

3. Оюутны үнэмлэх

4. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх/

5. Сургуулийн тодорхойлолт /сургуулийн захиргаанаас “Оюутан цэрэг” сургалтанд хамрагдах зөвшөөрлийн хамт /

6. Сурлагын дүнгийн хүснэгт /сурлагын голч дүн 2.8 аас дээш байх/

7. Сургалтанд хамрагдахыг хүссэн өргөдөл

8. Флюрын /Цээжний зураг авхуулсан байх/

9. Биохимийн шинжилгээ хийлгэж хариуг авсан байх

10. Цусны шинжилгээ хийлгэж хариуг авсан байх 

Жич: 18 настай оюутан нь 2000 оны 3-р сарын 10 наас өмнө төрсөн байх. 

БҮРТГЭЛ ЯВАГДАХ ГАЗАР: 

-Баянгол дүүрэг- Дүүргийн хүүхэд хөгжлийн төв

-Баянзүрх дүүрэг- Дүүргийн ЗДТГ-ын хурлын танхим

-Сонгинохайрхан дүүрэг- Дүүргийн ЗДТГ-ын байранд

-Сүхбаатар дүүрэг- Дүүргийн ЗДТГ-ын нэг үйлчилгээний байранд

-Хан-Уул дүүрэг- Дүүргийн соёлын ордонд

-Чингэлтэй дүүрэг- Дүүргийн ЗДТГ-ын байранд

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)