|  БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 14 дэх удаагийн бүртэл ирэх сарын 5,6,7-ны өдөр явагдахаар болжээ. Бүртгүүлэгчдэд дараах шаардлагыг хангасан байх ёстой аж. Үүнд, 1. 18 наснаас дээш 39 наснаас доош иргэн /СХТТШ-ын бүртгэлийн эхний өдрийн байдлаар/ 2. Ял шийтгэл эдэлж байгаагүй иргэн 3. БНСУ-аас албадан гаргах шийдвэрээр нутаг буцаагүй иргэн 4. Хилийн хориг тавиулсан этгээд биш байх 5. Мэргэжлийн бус хөдөлмөр эрхлэх Е-9 болон усан онгоцонд хөдөлмөр эрхлэх Е-10 визийн зөвшөөрлөөр БНСУ-д 5 жилээс дээш хугацаагаар оршин сууж байгаагүй иргэн Бүрдүүлэх бичиг баримт: 1. Иргэний үнэмлэх, гадаад паспорт хуулбарын хамт 2. 3,5*4,5 хэмжээтэй цээж зураг 2% (сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх, фотошопоор засаагүй ) 3. СХТТШ-ын бүртгэлийн хураамж 24 ам доллар. Дэлгэрэнгүй мэдээллийг 70002274, 70109008 утсаар лавлах боломжтой юм байна. |
Сэтгэгдэл (0)