Торгууль төлөх шийтгэлийг нэг удаа өршөөх төсөл боловсруулжээ

"Зөрчлийн хуулийн торгох шийтгэлээс өршөөх тухай хуулийн төсөл" боловсруулж, УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар болсноо залуу хуульчид өнөөдөр мэдээллээ.

Энэ талаар  хуульч санаачлагчдын нэг А.Гантамир "Замын хөдөлгөөнд оролцож буй нэг жолооч дунджаар 100-200 мянган төгрөгийн зөрчлийн торгуультай байна. Иймээс  Зөрчлийн хуулийн дагуу оногдуулсан торгох шийтгэлийг нэг удаад өршөөх боломжтой гэсэн санааг боловсруулсан" гэв.

Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулиа төлөөгүй жолооч нарын торгууль нийтдээ 5.5 тэрбум төгрөг орчимд хүрээд буйг ч онцлов. Энэхүү торгуулийг төлөх шийтгэлийг нэг удаад өршөөснөөр улсын төсөвт суух хөрөнгө хасагдах ч иргэдийг санхүүгийн хүндрэлээс хөнгөвчлөх ач холбогдолтой гэж залуу хуульчид үзэж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Sss (27.123.214.115)

    2018-03-02

    Tulsun bid butsaaj avaya