"МАРТЫН 8"-аар хаана ямар үзвэр үзэж болох вэ?
- 2018-03-07
- Нийгэм
- 1

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу мартын 8 маргааш буюу пүрэв гаригт тохиож байна. Монгол Улс энэ өдрийг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульдаа оруулж бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Мартын 8-ны баярын өдрийг тохиолдуулан урлаг соёлынхон тоглолтоо сонирхуулдаг. Энэ жилийн хувьд хаана ямар үзвэр үзэх боломжтойг хүргэе.
- Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт “Ньюанс” хамтлагийн “Эх үрсийн элбэрэл” тоглолт
- Улсын драмын эрдмийн теарт “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг
- Соёлын төв өргөөнд гавьяат жүжигчин Ө.Уянгын “Эрхэмсэг” тоглолт
- “Corporrate” зочид буудалд ардын жүжигчин А.Долгорын “Эгшиглэнт” тоглолт
- “Corporrate” зочид буудлын “Convention center”-т гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Б.Дашдондог, С.Наран, хөгжмийн зохиолч Б.Чинбат нарын хамтарсан “Хайрын бэлэг” тоглолт
- “Мишээл экспо”-гийн төв танхимд “Хурд” хамтлагийн “Бүсгүй” тоглолт
- “One event hall”-д “Мөнхийн рэп” хамтлагийн “Хайрын тухай” тоглолт
- Хүүхдийн паркийн “Хар сувд” хөлөг онгоцонд “Spring flower” тоглолт болох юм байна.
Б.Саруул

Сэтгэгдэл (1)
(64.119.19.82)
Шалдан хүүхнүүдийн шоу талбай дээр болох байгаа. Нүд хужирлах эрчүүд байвал цагтаа очоорой.