Автобусаар үйлчлүүлсэн бүсгүйчүүдэд сарнай бэлэглэв

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийтийн тээврээр үйлчлүүлсэн бүсгүйчүүдэд сарнай бэлэглэв.

Тус нэгтгэлийн автобусанд “Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе” гэсэн мэндчилгээ байршуулж үйчлүүлж буй бүсгүйчүүдэд сарнай бэлэглэж, баярын мэндчилгээ дэвшүүлжээ. Мөн  “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын  “Эв нэгдэл ҮЭ-ийн хорооноос ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд 1-р бааз шалгагч А.Эрдэнэцэцэг, 2- бааз шалгагч Г.Адеп, 3-р бааз Ц.Оюунтунгалаг нарт таван ханатай гэрийг,   зуухны хамт олгох болсныг уламжлан батламжийг нь гардуулан өгөв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)