Д.Алтанхуяг балетын олон улсын тэмцээн зохион байгуулна
- 2018-03-15
- Нийгэм
- 0

Монголын балетын хөгжил сангийн тэргүүн, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг ирэх тавдугаар сард эх орондоо олон улсын тэмцээн зохион байгуулахаар болжээ. Балетын тэмцээнд оролцох хүсэлтэй бүжигчдийг ирэх тавдугаар сарын 1-нийг хүртэл бүртгэх юм байна. Олон улсын балетчид энэ тэмцээнийг ихэд сонирхож байгаа бөгөөд тэдний зарим нь оролцох хүсэлтэй байгаагаа уламжилжээ. Балетын олон улсын анхдугаар тэмцээнийг дэлхийн хэмжээний наадам болгохоор гавьяат жүжигчин Д.Алтанхуяг зорьж байгаа аж. Тэмцээнийг ирэх тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 2-нд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Б.СИЙЛЭН

Сэтгэгдэл (0)