Монгол залуу Холливудад хүч үзнэ
- 2018-03-16
- Энтертайнмент
- 0
Хойд Америкийн кино урлагийн салбарт Монголын уран бүтээлчид хүч сорих болсон билээ. Тэдний нэг нь Б.Сосорбарам бөгөөд өдгөө АНУ-ын Лос-Анжелес хотноо уран бүтээлээ туурвиад хоёр жилийг үджээ. Тэрбээр жүжигчин болохыг мөрөөдөж АНУ-ыг зорьсон байна. Энэ хугацаанд Б.Сосорбарам богино хэмжээний кино, ТВ шоу, жүжигт нийтдээ 15 дүр бүтээжээ. Мөн 20 гаруй телевизийн рекламд тоглож Лос- Анжелес хотын “AC Talent” агентлагт харьяалагдан ажиллаж байгаа аж. Одоогоор телевизийн олон ангит киноны “Pilot” буюу туршилтын эхний анги дээр ажиллаж буй гэдгээ дуулгалаа. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монголынхоо жүжигчдэд Холливудад хүрэх хаалга нээж өгөх зориг эрмэлзэл дүүрэн байдаг. Түүнчлэн Монголынхоо урлагийн сургуулиудад Холливудын жүжиглэлт болон бусад арга барилыг зааж өгөх, кино урлагийг таниулах зорилт тээж явна” хэмээн ярьжээ.
Сэтгэгдэл (0)