НӨАТ-ын сугалаагаaр супер азтан 75 саяыг хожно

НӨАТ-ын урамшууллын 2018 оны гуравдугаар сарын сугалааны тохирол 25-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. 

Иргэн та хоёрдугаар сарын 1-28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа гуравдугаар сарын 24-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм.

Өнгөрсөн сарын тохирлоор 50 сая төгрөгийн супер шагналын эзэн тодроогүй учир супер шагнал 75 сая төгрөг болж өсчээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)