“Дүнжингарав-2018” уралдаанд айрагдаж түрүүлсэн хурдан хүлгүүдтэй танилц
- 2018-03-20
- Нийгэм
- 0

"Дүнжингарав-2018" төвийн бүсийн уралдаан Говьсүмбэр аймгийн Баянтал суманд амжилттай зохион байгуулагдлаа. Уяачид эрдэнэт хүлгээ эрлийз дээд нас, азарга, их нас, соёолон насны ангилалд уралдуулж, шандасыг нь сорьсон юм.
Ингээд азарга, их насны морьдын уралдаанд түрүүлж айрагдсан хурдан хүлгүүдийг танилцуулж байна.
Азарга
1.Завхан аймгийн Яруу сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Дашзэвгийн Дагвадоржийн хар буурал
2.Ховд аймгийн Мянгад сумын Загджавын Мэндсайханы зээрд
3. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Гончигийн Цоггэрэлийн хээр
4. Ховд аймгийн Чандмань сумын Яйчилын Ганбаатарын улаан буурал
5. Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Ганбаатарын Ариунболдын хээр
Их морь
1.Завхан аймгийн Яруу сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Дашзэвгийн Дагвадоржийн Хүрэн
2.Төв аймгийн Борнуур сумын Мөнхтөмөрийн Сайнзаяагийн хул
3. Завхан аймгийн Дөрвөлжин сумын Монгол Улсын Манлай Уяач Дайдийхүүгийн Баяраагийн хүрэн
4.Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн харъяат Нийслэлийн Алдарт Уяач Дуламсүрэнгийн Төртогтохын халиун
5. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Гончигбатын Батболдын буурал
Б.Саруул

Сэтгэгдэл (0)