Оюутолгой компанийн орлого 22 хувиар буурчээ

“Туркойз Хилл Ресурс” компаниас өнгөрсөн оны гүйцэтгэлийн тайлангаа өнгөрсөн долоо хоногт олон нийтэд танилцуулсан. Тайланд багтсан мэдээллээс харахад, 2017 онд Оюутолгой уурхайн орлого өмнөх оныхоос 22 хувиар буурсан байна. Тухайлбал, 2016 оны тайланд Оюутолгойн уурхайн нийт орлого 1.2 тэрбум ам.доллар байсан бол 2017 эцсийн байдлаар онд 939.8 сая ам.доллар болж, 260 орчим сая доллараар буурсан байна. Түүнчлэн, “Туркойз Хилл Ресурс”-д хамаарах цэвэр ашиг 2016 онд 181.2 сая ам.доллар байсан бол 2017 оны эцэст 14 хувиар буурчээ.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)