26 холбогдогчтой, 400 тэрбум төгрөгийн хохиролтой хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн байна

АТГ сар бүрийн 25-нд хэвлэлийн бага хурал хийдэг уламжлалтай. Тус уламжлалын дагуу яг одоо гуравдугаар сард хийсэн ажил болон АТГ-т шалгагдаж буй хэргүүдийн талаар мэдээлэл хийж байна. 

АТГ-ын урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү "АТГ-ын ажлын хэсгүүд өнгөрсөн оны 11 дүгээр сард 21 аймаг, 98 суманд ажилласан. Авлигын эсрэг боловсрол олгох, урьдчилан сэргийлэх цуврал сургалтыг зохион байгуулж байна. Он гарснаас хойш 13 яамны ажилтнууд болох 1,150 төрийн албан хаагчийг сургалтад хамрууллаа. Мөн Глоб Интернэшнл ТББ-тай хамтран эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалтыг зохион байгууллаа. АТГ-т ирүүлсэн өргөдөл гомдлын тоон мэдээллийн хувьд өнгөрсөн 3 дугаар сард нийт 130 өргөдөл, гомдол иржээ. Үүнээс 86 нь гэмт хэргийн шинжтэй, 36 нь авлига албан тушаал, хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой. Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 43 гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн. Өнгөрсөн сард хийгдсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын явцад гурван албан тушаалтны ХАСХОМ зөрчилтэй гарсан. Гурван хүний цалинг бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан. 26 холбогдогчтой, 400 тэрбум төгрөгийн хохиролтой хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн байна. Мөн УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямааг яллагдагчаар татах саналыг Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлээд байна.

Мөн ТӨХ-ны дарга асан Д.Сугараас гэрчээр байцаалт авсан. Гарын үсгийг хуурамч байх магадлалтай гэсэн шинжээчийн урьдчилсан дүгнэлт гарсан байдаг. Манай газраас уг асуудлаар ТӨХ-ны дарга асан одоогийн ҮХЦ-ийн гишүүн Д.Сугараас дахин тайлбар байцаалт авна.

Дөрөвдүгээр цахилгаан станцын захирал С.Анхбаярын хувьд,  нийтийн албан тушаалтан байгаа. Түүнийг албан худалдан авах үйл ажиллагаанд бусдаас хахууль авсан байж магадгүй гэдэг үндэслэлээр шалгаж байгаа.

М.Энхсайханыг  Тавантолгойн гэрээний Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэж  Нийслэлийн прокурорын газраас хэрэг үүсгэсэн. Элчин сайд М.Энхсайхан дуудсаны дагуу Монгол Улсад ирсэн. Өнөөдөр байцаалт өгөхөөр манай газарт ирсэн байна." гэв

Дэлгэрэнгүйг удахгүй мэдээлнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ard (202.9.43.172)

    2018-03-26

    tegeed heden hund yal ogov