Согтуу эмэгтэйчүүд бусдыг дээрэмджээ

Архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн эмэгтэйчүүд дээрмийн гэмт хэрэг үйлдсэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Тодруулбал, өнгөрөгч бямба гарагийн шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус дүүргийн 5 дугаар хороонд оршин суух хаягтай 20 настай, эмэгтэй М, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны иргэн 25 настай, эмэгтэй Г нар нь согтуурсан үедээ бусдыг зодож гар утаснууд болон бэлэн мөнгийг нь дээрэмджээ.

Хохирогч нь Баянгол дүүргийн 10 дугаар хороонд оршин суух 33 настай, эрэгтэй А гэгч бөгөөд уг хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

Иргэд архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, эрүүл ухаанаа алдан, биеэ хянах чадваргүй болсон үедээ аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдон өөрт болон бусдад эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол учруулж байна. Тэдний олонх нь залуучууд буюу 25-35 насны, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд байгаа юм. Иймд архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс татгалзаж, эрүүл мэнд, амь насаа болзошгүй эрсдэлээс хамгаалахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)