Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн онцлох ишлэлээс
- 2018-03-27
- Нийгэм
- 0

– Аливаа улс мэргэжлийн эмчтэй болохын тулд 20 орчим жилийг зарцуулна. Мөн үндэсний авиа компанитай болно гэдэг тухайн улс орны бахархал байдаг атал нисгэгч байхгүй гэх шалтгаан олон зүйлийг хааж байсан юм. Гэтэл бидэнд эмч, нисгэгч гээд бүх мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэж чадсан боловч ухралт үүсэх вий гэх болгоомжлол бий.
-Нийслэлийн агаарын бохирдол маш том асуудал, үр дагаврыг нь 5, 10, 20 жилийн дараа магадгүй бид ч амсах л байх. Эрүүл мэндээр хохирч байхын оронд эдэлж хэрэглэх зүйлс дутах нь илүү дээр шүү дээ. Ухаалаг гар утас хэрэглэхгүй, хоёр өрөө байрандаа олуулаа амьдарсан ч хамаагүй. Гагцхүү эрүүл мэнд хамгийн чухал гэдгийг үр хойчдоо захих хэрэгтэй.
–Монгол Улс хөгжихийн тулд хүн ам нь эрүүл, боловсролтой байх хэрэгтэй. Эрүүл, боловсролтой хүн бизнесээ хөгжүүлж чадна. Тэгэхээр энэ бүхэн нийлж улсыг хөгжүүлэх хөшүүрэг болох юм.
-Эрүүл монгол хүнийг бүтээхийн тулд бид эхлээд энэ салбарт тулгамдсан асуудлыг алхам алхмаар шийдвэрлэх хэрэгтэй. Нэн тэргүүнд гуравдугаар шатлалын эмнэлгийн тоог нэмэх зайлшгүй шаардлага байна.
-Төрийн үйлчилгээг сайжруулахын тулд албан хаагчийн цалинг нэмэх шаардлагатай. Гэхдээ ингэж хэллээ гээд хий хоосон хардах хэрэггүй. Бид аль болох боломж бололцоогоо ашиглан иргэдийн сайн сайхан амьдралын төлөө төрийн бодлогыг чиглүүлж ажилладаг.
– Татварын ерөнхий газрын сайн мэргэшсэн чадалтай ажилтныг хувийн хэвшил өндөр цалин, хангамж амлаад аваад явчихаж байна. Гэтэл тухайн компанид татварын шалгалт хийхээр очих төрийн албан хаагч тэнд ажиллаж байгаа хүнээс ч илүү мэддэг боловсролтой байх хэрэгтэй.
-Компанийн ажилтан 4,000 ам.долларын цалинтай бол манай төрийн албан хаагч ядаж 5,000 ам.долларын цалин авах хэрэгтэй.
-1990-ээд оны үед энд тэнд ухагдчихсан замаа нөхөөд ч болов янзлаасай гэдэг байсан. 2000 оны эхээр шинэ зам тавих ёстой гэдэг болсон. Харин одоо бол өдрөөр биш, шөнөөр ажилла гэж шаардах болсон шүү дээ.

Сэтгэгдэл (0)