“Empathy cup -2018” ЕБС-ийн сурагчдын дунд сагсан бөмбөгийн нээлттэй тэмцээн эхэллээ

Улаанбаатар-Эмпати сургууль анхны жилдээ “Empathy cup -2018”  ЕБС-ийн сурагчдын дунд сагсан бөмбөгийн нээлттэй тэмцээнийг зохион байгуулж байна. Энэхүү тэмцээний нээлт өнөөдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тус сургуулийн спорт зааланд боллоо.

Тэмцээний нээлтийг Улаанбаатар-Эмпати сургуулийн захирал Д Ганбаатар нээж  тэмцээнд оролцож буй нийт баг тамирчдадаа идэвхтэй оролцож байгаад нь талархал илэрхийлж амжилт хүсээд, энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулах болно гэдгээ илэрхийллээ.
Тэмцээнд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас  Ерөнхий боловсролын сургуулиудын 44 баг тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Үүнээс эрэгтэй 27 баг тамирчин, Эмэгтэй  17 баг тамирчин  аваргын цомын төлөө тоглож байна. Энэ удаагийн тэмцээнд Дархан-Эмпати сургууль, Орхон-Эмпати сургууль, Улаанбаатар-Элит олон улсын дунд сургууль, Шинэ монгол сургууль, Олонлог дунд сургууль, Их засаг лицей сургууль, Амгалан цогцолбор сургууль, Хо ши ми-ний нэрэмжит 14-р сургууль зэрэг нийслэл, орон нутгийн 30-аад сургуулийн 500-аад сурагчид оролцож байна.
 

Бидэнтэй хамтран Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны шүүгчдийн холбооны шүүгчид, мөн Спрайт, Супер дээд лигийг шүүн явуулдаг баг хамт олон  ажиллаж байгаа нь манай тэмцээний чанар чансааг илтгэж байна.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд Улсын шүүгч Б.Давхарбаяр, улсын шүүгч Э.Энхбямба, улсын шүүгч н.Батболд, улсын шүүгч н.Нямгэрэл, улсын шүүгч Г.Бямбасүрэн нар ажиллаж байна.
         

Тэмцээн 4 хоног үргэлжилж аваргаа шалгаруулах болно. Нийт баг тамирчиддаа амжилт хүсье. 


 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)