Архинаас болж залуус нэгнээ гэмтээж, үнэрч нохой малын хулгайчийг барьжээ

ЦЕГ-ын "Өнөөдрийн сэрэмжлүүлэг" мэдээнд  хоёр ноцтой гэмт хэргийн дурдав.  Өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтуурсан залуус хоорондоо муудалцан нэгийнхээ биед гэмтэл учруулсан хэрэг өнгөрөгч хоногт гарчээ. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт эл хэрэг гарч тус дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух хаягтай 26 настай, эрэгтэй Т, Сонгинохайрхан дүүрэгт оршин суугч 28 настай, эрэгтэй Б нар нь архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж улмаар маргалдан Б-н бие махбодид мэсээр гэмтэл учруулсан хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шалгаж байна.
Архи, согтууруулах ундааны зүйлийг зүй зохисгүй хэрэглэж гэмт хэрэг, зөрчилд холбогдож буй иргэдийн олонх нь 25-40 насны залуус байгааг цагдаагийн байгууллагын статистик тоо баримт харуулж байна. 
Тэд архинаас, ухамсаргүй, хариуцлагагүй байдлаасаа болж эрүүл мэнд, амь насаа алдсан хохирогч, амьдрал, ирээдүйгээ алдсан гэмт хэрэгтэн болсоор. Мөн Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн нохойн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Х.Шинэбаярын “Уран” дуудлагатай немц овчарк малын хулгайн гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлжээ. Цагдаагийн дэслэгч Х.Шинэбаяр, нохойнхоо  хамт энэ сарын 15-16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд орж үүрэг гүйцэтгэх хугацаандаа тус дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өндөр хаан” гэх газраас иргэн Б-ын 5 адуу алдагдсан хэргийг илрүүлжээ.  “Уран” дуудлагатай нохой нь хэргийн газраас үнэр авснаар гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг илрүүлснийг шалгаж байна. 

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)