Улс, хот өнгө засах гэж байна, унаанаасаа түр татгалзъя нийслэлчүүд ээ!
- 2018-03-29
- Нийгэм
- 6
Замын цагдаагийн уулзварыг шинэчилж өргөтгөх ажлыг ирэх сард эхлүүлнэ гэдгээ Нийслэлийн удирдлагууд мэдэгдээд буй. Уг замын ажил болон бүтээн байгуулалттай холбоотойгоор зарим хэсэгт автомашины хөдөлгөөнийг хязгаарлах, дугаарын хязгаарлалтыг сунгах санал гаргасан. Гэтэл нийслэлчүүд эдгээр ажлыг нь дэмжих нь бүү хэл “өдөр болгон машинаа унамаар байна” гэдэг аминчхан үзлээр асуудалд хандаж байгаа нь харамсалтай. Уг нь хотын удирдлагууд зам хааж, хөдөлгөөн хязгаарлаж байгаад гэрийнхээ гадна зам тавих гэсэнгүй. Та бидний төдийгүй ирээдүй болсон үр хүүхдийг маань өнгөтэй өөдтэй хотод амьдруулах үүднээс л дээрх ажлыг зохион байгуулж байгаа юм. Гэтэл бид бахь байдгаараа, замын түгжрэлд “залуу насаа” бардаг, нарийхан зам дээр чихэлддэг байдлаа өөрчлөхгүй гээд, хойш суугаад байгаа нь хачирхалтай. Аливаа ажлыг муучилж баалахаасаа урьтаад гарах үр дагаврыг тооцдог баймаар. Иргэн таны машин унах, хүссэн газраараа зорчих эрхийг түр хугацаагаар хязгаарлаж байгаа ч хотын удирдлагууд энэ шийдвэрийг буйдан дээрээ хэвтэж байгаад гаргачихаагүйг сануулахад илүүдэхгүй болов уу. Мэргэжилтнүүдийн санал, судалгааг үндэслэн байж шийдвэрээ гаргаж буй.
Энд ганцхан жишээ татахад, замын цагдаагийн гүүрэн гарцыг барихын тулд зам хааж ажил гүйцэтгэвэл 1.6 жил, хаахгүй бол 2.5 жил шаардагатайг мэргэжилтнүүд хэлсэн. Бүтэн нэг жил асар урт хугацаа төдийгүй эндээс бид багагүй хэмжээний хөрөнгө мөнгө хэмнэнэ. Ийм байтал асуудалд хөнгөн хуймгай хандаж, хотын удирдлагуудын хийж буй ажлыг шүүмжлэхийн оронд ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийгээд нэг өдөр автомашинаасаа татгалзчихад танд алдах зүйл үгүй. Нөгөө талаас хотын удирдлагуудад хэлэх үг байна. Нэгэнт тооцоо судалгаа хийгээд ажлаа төлөвлөсөн бол цаг алдалгүй эхлэх хэрэгтэй. Иргэдийн саналыг авна гэж цаг алдахын оронд ажилдаа ханцуй шамлан орвол жилийн дараа та бүгдийн ажлын үр дүн бодитоор сүндэрлэнэ шүү дээ.
М.ӨНӨРӨӨ

Сэтгэгдэл (6)
ard (202.9.43.172)
zugeer l narantuuliig amraachih
зочин (66.181.165.21)
өгөөмөр да хүрээ захуудыг нүүлгьеееее
(103.229.123.248)
цагын хязгаартай байх ёстой 9-18 цаг
(202.9.42.228)
ДЭМЖИХГҮЙ БНАА.АМЬДРАЛ ТЭГШРЭЭГҮЙ БНА
зочин (103.9.88.210)
Дуртай ч дургүй луйвардуул ч машинаа 2 өдөр тавих байх. Санал асуулгаар ямар хариу гарахаас үл шалтгаалан нэгэнт шийдвэр гаргачихаад худлаа мөнгө зарж асуулга явуулах хэрэг бна уу. Санал асуулга яаж явагддагийг Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН Ганбаатарыг ялсныг бид мэднэ. Дарга нар бас 2 өдөр машингүй таваргах болов уу, эсвэл дохиогоо дуугаргаад зам хаан түгжрээ үүсгэн явах болов уу. Хариу
иргэн (202.179.26.27)
Хотын удирдлагын ажлыг дэмжие,долоо хоногт 2 өдөр машинаа зогсоое,ирээдүйтэй энэ ажлын төлөө бүгдээрээ дэмжицгээе,гүүрэн гарцуудаа хугацаанд нь чанартай хийх ёстой,энэ боломжийг хотын иргэд бид олгоёоо,сайхан гүүрэн гарцтай болохнээ,олон түвшний огтлолцдог замтай болох юм байна,сайн байнаа. манай хотод ийм бүтээн байгуулалт хийх цаг нь аль эрт болсоншүү,