Зорчигч тээвэрлэж явсан нийтийн тээврийн автобус шатжээ

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Гэсэр сүмийн хажуугийн авто зам дээр 17:40 цагийн орчимд зорчигч тээвэрлэж явсан "Тэнүүн огоо" компанийн автобус шатсан осол гарчээ. ОБЕГ-ын албанд ирсэн яаралтай дуудлагын дагуу Гал унтраах 10-р ангийн алба хаагчид газар дээр нь ирж шуурхай арга хэмжээ авч, галыг унтраасан байна. 

Галын шалтгааныг тогтоогоогүй байгаа юм. Зорчигчид болон жолоочийн хэлснээр гал гэнэт авалцсан байна.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)