Хүүхдийн хүчирхийллийн эсрэг "Дахин тэвчихгүй" жагсаал болж байна

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг "Дахин тэвчихгүй" жагсаалыг өнөөдөр 11-15 цагт орон даяар зохион байгуулах гэж байна. Нийслэлд энэхүү жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд хийх юм.

Хүүхэд хүчирхийлсэн этгээдэд оноох ял шийтгэлийг чангатгах, торгууль биш ял оноож энэ төрлийн гэмт хэргийг Өршөөлийн хуульд хамруулахгүй байхыг уг жагсаалаар уриалах юм. Тайван жагсаалд урьдчилсан байдлаар 415 000 хүн дэмжиж оролцохоо олон нийтийн сүлжээгээр илэрхийлээд байгаа.

Улсын ерөнхий прокурорын газрын мэдээлэлд дурдсанаар 2015-2016 онд улсын хэмжээнд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Энэ нь зөвхөн хууль хяналтын байгууллагад бүртгэгдэж шалгагдсан бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо бөгөөд үүнээс гадна хичнээн хүүхэд бие сэтгэлээрээ хохирч байгааг тоолж, тодорхойлсон судалгаа өнөөдөр байхгүй байна. Харамсалтай нь эдгээр хүүхдийн 48 хувь нь гэр бүл, ураг төрлийнхөө хүний хүчирхийлэлд өртөн бүх насаараа бие махбод, сэтгэл санааны гүн шархтай үлдэж байгаа юм.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)